Thursday, April 30, 2009

Өмнөд Монгол PDF Хэвлэх И-мэйл


ХХ зууны эхэнд буюу манжийн дарлалаас гараад Өмнөд монголчууд Монгол улсдаа нэгдэхийг Богд хаанаас хичээнгvйлэн хvсэж, Богд хаан дуртайяа зєвшєєрч Өмнөд Монголыг чөлөөлөхийн тулд цэргээ илгээж байв. Гэвч 1915 онд Хиагтад болсон Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрээр нэгдсэн Монгол улс байгуулагдахыг эрс эсэргvvцэв. Ийнхүү Өмнөд Монгол эх улсдаа нэгдэж чадалгvйгээр Дундад улсын эрхшээлд орсон юм.

гүн Дэмчигноров харийн дарангуйллаас ангижрах зорилгоор япончуудаас дэмжлэг авч олон янзаар эсэргvvцлээ илэрхийлсээр 1949 оныг хvргэсэн юм. 1945 оны наймдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлтийн цэргүүд Өмнөд Монгол цаашлаад Хятадыг Квантуны армиас чөлөөлсөн юм. Энэ vед Өмнөд Монголыг ар Монголд нэгтгэх асуудал дахин хєндєгдсєн боловч тэр vеийн улс тєрийн хvнд байдлаас шалтгаалан мєн л бvтээгvй юм. Ингээд 1947 оны тавдугаар сарын 1-ний өдөр Өмнөд Монгол нь Хятадын засаг захиргааны нэгж болсон тухай албан ёсоор зарлаж, өнөөдөр Өвөp Монголын өөртөө засах орон хэмээх автономит эрхтэй улс болон оршисоор байна.

Өвөр Монголын өөртөө засах орон нь 1.2 сая ам.дөрвөлжин газар нутагтай, 25 сая хүн амтай. Өмнөд Монгол нь Монгол Улс, ОХУ-тай хиллэдэг, найман аймаг, нэлээд том дөрвөн хот, хошуутай эн зэрэгцэх 15 хот, 17 хошуу, 49 сум, есөн автономит сумтай. Хятадын найман мужтай хил залгана. Нийслэл Хөх хот нь 1575 онд байгуулагдсан бөгөөд хожим Өмнөд Монголын нийслэл болсон. Түмэн газрын цагаан хэрэмнээс хойшхи нутаг бол нүүдэлчдийн буюу Монголын нутаг юм. Монгол улс манжийн тvримгийлэлд автсанаас хойш, Өмнөд Монголын 49 хошуу манж чин улсийн(Чин династи) нутаг дэвсгэрт харъяалагдаж ар Монгол буюу Монгол улс нь Манж чин улсын вассал хэмээгдэж, уг хуваасан 2 хэсэгт тус бvрт нь дотоод ба гадаад засаг гэж хувааж байснаас "Дотоод Монгол, Гадаад Монгол" хэмээн нэрлэгдэх болсон. Өмнөд Монголын 25 сая хүн амынх нь 17 хувь нь Монгол, 79 хувь нь хятад, 2.14 хувь манжуур, 0.09 хувь солонгос, 0.02 хувь оросууд аж. Түүнээс гадна эвенк, дагуур, дунган зэрэг үндэстэн амьдардаг юм.

Өмнөд Монголд хятадын эрхшээлээс гарах оролдлого тодорхой хэмжээнд vргэлжилсээр байна.

No comments:

Post a Comment

сомментарии