Thursday, April 30, 2009

Халх Монгол

Халх Монгол
Халх PDF Хэвлэх И-мэйл

Халх нэрийн утга:
Монголчуудын төв, халхавч бамбай гэсэн утгатай.

Халх Монголчуудын язгуур нутаг бол Монгол улсын голомт, төв хэсэг юм. Тэдний өвөг дээдэс VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар нутаглаж байжээ. Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, Арван хоёр отог халх хэмээн нэрлэгдэж байв. Халхууд өнөөгийн Монгол улсын хүн амын зонхилох хувийг эзэлдэг ба Монгол хэлний халх аялга Монгол улсын албан ёсны хэллэг гэж тооцогдож байна. Голчлон нутгийн төв, зүүн, өмнө зүгийн аймаг хотуудаар оршин сууж байна. Мөн цөөн тооны халх монголчууд өвөрмонгол, төвд, шинжааны зарим өөртөө засах тойргуудад амьдардаг талаар хүмүүс төдийлөн мэддэггүй юм.

No comments:

Post a Comment

сомментарии