Thursday, April 30, 2009

Монгол туургатны ёс заншил

Монгол Гал Голомт


xtrГал голомт гэхээр зарим хүн ердөө л гэр орон гэсэн уг гэж бодох юм уу, эсвэл гал түлэхтэй холбон төсөөлдөг. Гэтэл гал голомт гэдэг нь маш өргән ойлголт юм. Тухайн хүний болон гэр орны, хамгийн ойр дотоний хүмүүсийн оршихуй, хувь заяатай холбоотой ойлголт.
Монгол хүн гал голомттойгоо салшгүй шүтэн барилдана. Үүнд, гэр орны төдийгүй, улс гэрийн гал голомтыг хамруулж үзэх хэрэгтэй. Гал голомтоо бадраан явж эс чадсан монгол хүн бөхөн бүүдийдэг. Тусгаар тогтнол буюу улс гэрийн гал голомт маань доройтон байх үес монголчууд ч мән хамтаар унтрах байдалд ордог. Түүхийн олон жишээ үүнийг нотлон харуулсан.
Гал голомт бол монгол хүний хамгийн эрхэм нандин хүчин зүйлийн нэг. Түүнд гэрэл дулаан, эрч хүч,сэтгэлийн тэнхээ, хийморь золбоо, амин сүнс цогцлон оршино. Өрх гэрийн голомтод асан бадарч
буй гал нь Тэнгэр өөд тэмүүлэхүйн, эрч хүч, илч дулаантай байхуйн бэлгэдэл юм.
Балар цагийн хүмүүс түймэр зэргээс гал авч, унтраахгүй гэж өдөр шөнөгүй сахин манаж байх үес өвөг дээдэс маань чулуу хавсарч хомоол умалган гал асаадаг байсан гэж зарим эрдэмтэд бичдэг. Эртнээс монголчууд гал бол амьдрах оршихуйн заяаг тэтгэгч хэмээн дээдэлдэг байсан. Саин сайхныг дэвжээж, муу муухайг үргээдэг ариун махбод болох галыг хүндэлнэ. Аливааг галд ариусгах нь өргән түгээмэл байв.
Эр хүн галгүй явахыг цээрлэж, хэт цахиураа анд нөхөр мэт үзнэ. Тулээ модгүй болж гал алдахыг ихэд жигшинэ. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэж магтаж, гал цоггүй гэж зэмлэнэ. Гал бол өрх гэрийн нэгэн хүндэт гишүүн байдаг тул түүнд ёс төртэй ханддаг.
Нарны хүү — Галын аугаа хүчийг монголчууд мэддэг байсан. Тиймээс гал тахих нь тэнгэр шүтлэгийн нэг гол зан үйл. Айл бүрийн гал голомтыг ивээгч эзэн буй гэж тахидаг байсан. Улс гэрийн гал голомтыг мөн нэг эзэн хаан ивээдэг хэмээнэ. Монголын галын хаан бол Үнэн Монгол улс тахисан Өндөр төгс Цогт хаан Өлзий хутагт Арши тэнгэр юм. Даян дэлхийн галын хаан нь Хамаг амьтны эх болсон Галын хаан Мэрэг зөн ажээ. Энэ бүхэн нь Эзэн Тэнгэрийн сүр хүч галыг тэтгэж байдгийг мэдэрч хүндэлж байсны илрэл юм. Үнэхээр галын цаана хүчтэй Эзэн бий.
Гал тахих нь Хаан Тэнгэрээ тахих нэг хэлбэр. Монголчуудад гал тахих судрууд байдаг байжээ. Айлууд муу юм тохиолдвол юуны өмнө галаа тахиулж ариусдаг асан. Муугийн үр болсон нүглийг зайлуулан ариусгаж буй хэрэг юм.
Мөн өвөг дээдсийн сүнсийг хүңдэтгэх дээ галыг тахидаг байв. Сүнс, гал, Тэнгэр бүгд шүтэн барилдсан байдаг учир энэ ажээ. Гал тахих нь эрч хүчийг авах нэг хэлбэр. Бөө удган, хожим лам нар гал тахиж, ёс үйлдэж, ном уншдаг байлаа.
Монголчуудын гал голомтын нэг бэлгэдэл нь тулга юм. Тиймээс тулгыг их хүндэтгэнэ. Тулганд буй ил гал нь өрх гэрийг ивээж, эрч хүчийг арвижуулж, амьдралыг бадраана гэж үздэг ажээ. Битүү юманд гал түлэхийг муу гэдэг байв.
Тулга айл гэрийн аж төрлийг илтгэдэг байсан. Мал сүрэг өсөхөд том тулга тулна. Дээр үед монгол дархны ур чадварыг харуулсан, хээ угалзаар чимэглэсэн том сайхан тулгатай айл олон байжээ. Чинээлэг айл, жасууд аварга том тулга тулж, түүнд зориулж олон ханатай гэр барьдаг байв.
Гал голомтын салшгүй хэсэг нь монгол гэр билээ. Гэр бол монголчуудын ертөнцийг үзэх үзэл, аж төрөл, ёс заншилд нэн нийцсэн сууц юм. Гэрийн тооноор Тэнгэрийн эрч хүч орж ирдэг. Үүд хаалга нь амьдралыг
тэтгэгч Наран лугаа хандсан байдаг. Гэрийн төвд тулгат гал бадран дүрэлзэнэ. Бурхан тахил хойморт заларна.
Монгол гэр бол Мөнх Тэнгэрийн хүчийг авахад зориулан бүтээгдсэн орон. Эрдэмтдийн судалснаар гэрийн бүтэц, зохион байгуулалт маш нарийн учир холбогдолтой ажээ. Нэг жишээ хэлэхэд л, үүд урагшаа чиглэсэн учир гэрт амьдрагч хүмүүн дэлхийн соронзон туйлын дагуу хэвтэж нойрсоно.Ингэх нь тал бүрийн ашигтай агаад нэн ялангуяа оюуны үйл ажиллагаанд тустай байдаг гэнэ.
Орчин үед гал голомтоо хүндэтгэх явдал багассан байна. Энә нь өнөөгийн монголчуудын бууран доройтоход нөлөөлж буй. Гал голомтгүй өрх бүл, аж төрөл, аз жаргал гэж үгүй. Гал голомт бол аугаа их хүчийг өгдөг төв, гэрийн амин сүнс. Түүнийг хүндэтгэвэл айл гэрийн хамаг бүхэн өөдлөн дэвжиж, гэр бүлийн гишүүн бүрт илч әрчим харамгүй түгээгдэнэ.
Мән улс Монголынхоо гал голомтыг бадраах үйлсэд хүн бүхэн хүчин чармайлтаа зориулах хэрэгтэй. Монголчуудын гал голомт салшгүй нэгэн амь бөгөөд улс гэрийн гал голомтыг бүрдүүлдэг. Улс гэрийн гал голомтоос өрх бүл бүрийн гал голомт үүсэж, хамаарч байдаг. Тиймээс нэгэн улс гэрийнхэн гэсэн санаатай байснаар сая тэгш дүүрэн амьдралтай, аз жаргалтай байж чадна.
Гал голомтоосоо холдож, тэрсэлж, харьд очиж боолчлогдвол жаргана, харийнхныг ирүүлж боолчлогдвол цэнгэнэ гэх мэтээр бодох нь хамгийн мунхаг төөрөгдлийн нэг, хамгийн нүгэлт санааны нэг болох бүлгээ. Зөвхөн Монголын гал голомт, монгол гал голомтыг бадраах нь л биднийг аврана, амьдруулна, мөнхжүүлнэ гэдгийг санаарай.

No comments:

Post a Comment

сомментарии