Thursday, April 30, 2009

Дэлхий дээр 8 сая гаруй монгол туургатан амьдарч байна

Дэлхий дээр 8 сая гаруй монгол туургатан амьдарч байна

"Монгол туургатны эрт ба эдүгээ" олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. Хоёр хоног үргэлжлэх уг чуулганд Монгол, Япон, Хятад, ОХУ, Тайвань, Австралийн эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавина. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Японы нийслэл Токиод болсон анхны чуулганаар "Монгол туургатан гэж хэн юм бэ" гэдгийг хэлэлцсэн бол энэ удаа Монгол туургатны соёлын талаар голчлон хэлэлцэх юм байна.

Тухайлбал, Монголын түүх, урлаг, хэл, монгол бөх, малын бэлчээр, цагаан идээ зэрэг олон сэдвийг хөндөх аж. Дээрх сэдвээс эрдэмтэн судлаачид төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хурцаар тавигдаж байгаа нь монгол хэлний асуудал юм. Дэлхий дээр найман сая гаруй монгол туургатан амьдарч байгаагаас 2,6 сая нь Монголд, үлдсэн нь ОХУ, БНХАУ болон бусад оронд амьдарч байна. БНХАУ-д байгаа монгол туургатан буюу өвөр монголчуудын 87 хувь нь хятад хэлээр, ОХУ-д байгаа халимаг, тувачуудын 86 хувь нь орос хэлээр ярьж байна.

Тэгэхээр монгол хэлний гол цөм нь 2,6 сая хүнтэй ар Монгол буюу манай улсад байгаа өнөө цагт Монгол хэлэн дэх гадаад үгийн хэрэглээ нь монголч эрдэмтэд, хэл судлаачдын санаа зовоох төвшинд хүрчээ. Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Токиогийн Гадаад судлалын их сургууль, МУИС, Соёл-Эрдэм дээд сургууль, удирдагчаар нь хөгжмийн зохиолч төрийн хошой шагналт Н.Жанцанноров ажиллаж байна.

Б.Энхжаргал

No comments:

Post a Comment

сомментарии