Thursday, April 30, 2009

Монгол эрчүүдийн гангараа хөөрөг

Монгол эрчүүдийн гангараа хөөрөг


huurug_1Барууны оронд эрчүүд нь бугуйндаа зүүсэн цаг, хөлдөө өмссөн гутлаараа гангарч зиндаархдаг. Нэг үгээр ингэж өөрийн имиджээ тогтоодог бол ази дорно дахиныхан бол өөр.
Тэд олон саяар унэлэгдэх хөөргөөр гангардаг. Энэ нь нэг талаасаа соёлын унэтэй өв бөгөөд нөгөө талаасаа эрчуудийн гангараа, хобби нь болж Ардын хувьсгалын үед хөөрөг үнэгүйдэж хүүхдийн толоом мэт үзэгдэж байсан үе бий. Гэвч бидний монголчууд өөрсдийн гэсэн мэндчилгээний зан үйлтэй учир хөөрөг үе дамжин уламжлалаа хадгалсаар ирсэн билээ.

Англичууд анх хамрын тамхийг XҮII зууны үеэс хэрэглэх болжээ. Тэр үед тамхины ургамал зөвхөн Америк тивд ургадаг байв. Хүмүүс хамрын тамхинд «дурлаж» эхлэхтэй зэрэгцээд хадгалах сав ч бий болсон аж. Баячууд уран дархчуудад захиалга өгч, тамхиныхаа савыг янз бүрийн чулуу, металлаар хийлгэх болжээ. Тун удалгүй англи, америкчуудын хэрэглээ болсон хамрын тамхи Хятадад нэвтэрч эхлэв. Энэ нь явсаар Манж Чин улсын үед Хятад болон Төвдөөр дамжин монголчуудын хэрэглээ болох нь тэр. Харин мөнөөх хадгалах сав нь Европ ЗУГИЙН хайрцагнаас нэлээд өөр, лонх хэлбэрт шилжсэн байна.

Хятадууд хөөргийг голдуу шаазан болон чулуу, мод, төмрөөр урлах нь элбэг байжээ. Харин монголчууд чулуун хөөрөгнөөс өөрийг хэрэглэх нь тун ховор. Мөн монгол хүн хөөрөгнийхөө толгойг эрхэмлэдэг бөгөөд түүнийг шүрээр хийх нь бараг ёс болон тогтсон байна. Чулууны ухалт, сийлбэр зэргээрээ манай хөөрөг бусад орныхоос нэлээд өвөрмөц, ялгагдах онцлогтой болж чаджээ. Монгол хөөрөгний гол материал нь шүp, чунчигноров, мана, хаш, болор, гартаам зэрэг хагас үнэт болон ховор чулуу байдаг. Юуны түрүүнд бид хагас үнэт болон ховор чулуугаа ялгаж сурах хэрэгтэй. Энэ тухай мэдээллийг нийтлэлийн төгсгөлд өгүүлье.

Угтаа бол хөөргииг хийсэн материалаас илүү чухазүйл нь түүний, хийц, чулууны байгалийн тогтоцыг маш гярхай ашиглаж чадсанд байдаг аж. Хэдийгээр шүр, цагаан хаш зэрэг нь жингээсээ шалтгаалж тодорхой үнэд хүрдэг боловч тухайн дархан хэрхэн уран сэтгэж зурж, сийлснээр үнэлгээ нь хамаардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хөөргийг үнэт чулуу гэхээсээ урлагийн бүтээл хэмээн судлаачид дүгнэн хэлжээ. Харин хувиараа хөөрөг цуглуулагчид ихэвчлэн АНУ, Европын зарим орон, Япон, Хятад, Хонгконг, Тайваньд байдаг аж. Түүнчлэн дэлхийн хөөрөг цуглуулагчдын үзэсгэлэн худалдаа явуулдаг уламжлал бий.

Хөөрөгний үнэ хаялцуулах худалдааг «Сотби», «Кристи» зэрэг томоохон компаниуд зохион байгуулж, тэдэнд зориулсан сэтгүүл хүртэл гаргаж байсан удаатай. Монголчууд хөөрөгний толгой өндөр байх тусмаа сайн гэж үэх бөгөөд ихэвчлэн шүрээр хийнэ. Сайн чанарын шүр нь ховор хаана ч гэсэн үнэ ихтэй байдаг болохоор толгой нь хөөрөгнөөсөө илүү үнэтэй байх нь элбэг. Сүүлийн жилүүдэд манайхны хийж буй хөөрөгний хийц, чанар ихээхэн сайжирсан. Хүмүүсийн дунд хуучны хөөрөг худалдан авахаасаа илүү шинээр хийлгэхийг илүүд үздэг болжээ. Ингээд хөөрөгний толгойг ихэвчлэн хийдэг шүрний тухай товч өгүүлье.

Шүp -Коралл
Шүр нь дулаан тэнгист их тархсан байдаг бөгөөд аварга том арлууд бий болгосон нь ч бий. Гоёл чимэглэлд зөвхөн Corallium rubrum хэмээх улаан ба улаан ягаан өнгөтэй шүрийг ихэвчлэн хэрэглэдэг. Далайн гүнд олноороо амьдрах жижигхэн полипууд нэгэн төрлийн шохойлог зүйлсийг ялгаруулах дарагдан үхсэн үедээ бөгөөд үүнээс нь мод хэлбэрийн шүрэн мөчрүүд бий болдог. Эдгээр нь 40см-с илүү урттай байдаггүй ба өргөн нь 4см-с тэр болгон хэтрэхгүй. Зөвхөн салаалсан тэр хэсэгт нь арай том хэсгүүд тааралдана. Шүрийн 85 хуртэлх хувь нь карбонад кальц байх ба маш бага хэмжээтэй конхиолиноос бүрдэнэ. Хатуулаг нь 3.75. Карбонат кальц их байдаг тул хүчил дусаахад буцалдаг. Гэхдээ энэтхэг, хятадын хар шүрнүүд карбонад кальц агуулдаггүй юм байна. Шүр нь хамгийн эртний гоёл чимэглэлийн зүйлсийн нэг юм.

Германы нутагт орших Вильдшейрийн агуйгаас олдсон ягаан шүрээр хийсэн зуүлтийг манай эриний өмнөх 10-35 мянган жилийн өмнөх үед хамааруулдаг. Шүрээр хийсэн гоёлын зүйлс нь хоёр мянган жилийн турш моодноос гараагүй ч гэж хэлж болно. Yүнд хамаарагдахгүй улс орон гэж байхгүй биз ээ. Азийн орнуудад шүрийг аз жаргал авчирдаг хэмээн үздэг бөгөөд маш эртнээс төрөл бүрийн зүйлс хийсээр ирсэн. Монголчууд шүрийг эрт үеэс ээмэг, бөгж, бугуйвч, гэзэгний даруулга, зүүлт , хөөрөгний толгой зэрэгт өргөн хэрэглэж ирсэн бөгөөд эдүгээ ч сонирхсоор байна. Европт хамгийн их үнэлэгддэг сайн чанарын улаан шүрийг газар дундын тэнгисээс олборлодог. Манай улсын хувьд цагаан өнгөтэй шүрийн бэсрэг ордыг Өмнөговьд илрүүлж нөөцийг нь ойролцоогоор тогтоосон байдаг.

Олборлосон шүр нь өнгө муутай бүрсгэр байдаг ба гоё гялалзсан гадарга нь өнгөлснөөр л бий болно. Тэдгээр нь ихэвчлэн нүх сүв ихтэй, хагаралтай байдаг тул үзэмжийг нь сайжруулахын тулд өнгөт лав тосоор зүлгэх нь бий. Сайн чанарын шүр нь жигд өнгөтэй, ямар нэг хагаралгүй, толбо судалгүй байдаг. Монголчууд цагаан толботой, судалтайг сонирхох нь бий. Засч янзлаагүй сайн чанарын жинхэнэ шүр их ховор ба тийм ч учраас энэ нь түүний үнэд нөлөөлнө. Хямд шүр тааралдвал их болгоомжтой байх ёстой бөгөөд болж өгвөл нэрд гарсан худалдааны байгууллагуудаас л авч байвал дээр.

Хөөрөгний үнэ цэнэ
Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байжээ. Энэ хэлбэр аажмаар өөрчлөгдөж өнөөдрийн байгаа хэлбэрт ирэв. Хөөргийг хийдэг арга өнөөдрийг хүртэл нууцлаг хэвээр байгаа. Чулууг усан өрмөөр засч хийдэг гэж ярьдаг. Харин үүнийг батласан хүн алга. Хатуу хэдий ч эв нь таарвал амархан хагарчихдаг энэ чулуугаар доторхи тамхи нь харагдахуйц нимгэн хөөрөг хийж байсан нь одоо ч гайхагдсан хэвээр байна. Орхон аймагт хөөрөгний уралдаан гэгч болж монголын нэртэй 10 хөөргийг тэндээс шалгаруулж, нэрлэсэн гэж дуулдсан.

Одоогоор олны ам дамжин ярьдгаар УИХ-ын гишүүн. Монгол Улсын дарханаврага Б.Бат-Эрдэнэд хаш цагаан хөөрөг бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид бага хаадын үеийн хэрэглэж явсан хөөрөгний дайлан байдаг. Талийгаач Ш.Отгонбилэгийн хүнээс үнэлж авсан хөөрөг ослын үеэр хагарч гэмтэлгүй тэр чигээрээ олдсон. Тэр хөөрөг Монголын эртний, үнэтэй хөөргийн тоонд зүй ёсоор ордог аж. Намхан бөгөөд оюу, номин дэвсгэртэй, алт мөнгөн нуух, халбага бүхий шүрэн толгойг том шүр орлох боллоо

Хөөргөнд толгой чухал
Хөөрөгний ерөнхий биед тохирсон толгой мөн л багагүй үнэтэй байдаг. Алтан нуухтай шүрэн толгой хамгийн үнэтэй нь. Дээхэн үед хийгдсэн хөөрөгний толгой намхан, оюу, номин дэвсгэртэй, алт мөнгөн нуух, халбагатай байсан аж. Харин сүүлийн үед алтан нуух, халбагатай байхаас гадна хөөрөгний толгой өндөр, том байж үнэд хүрдэг болжээ. Нэг төгрөгийн гуулин зоосны хэмжээ бүхий диаметртэй, дээшээгээ нэг, хоёр цун өндөртэй байх жишээтэй. Тийм сайн шүрэн толгой одоогоос хоёр жилийн өмнө 3-5 саяар үнэлэгддэг байсан бол одоо 7 сая төгрөгт хүрчээ.

Баячуудын гоёл хаш хөөрөг
Үе үеийн баячууд цагаан өнгийн хөөрөг ихэвчлэн барьдаг байж. Энэ хаш хөөрөг бусад чулуунаас хатуулгаараа нэгдүгээрт ордог. Мөн түүнийг байгаль дээрээс тэр бүр томоор нь олборлох нь ховор. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь маш ховор.Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэд хүрдэг байжээ. Хаш эдэлдэг хүний ясхугарч бэртдэггүй гэж ярьдаг. Мөн байгаа өнгөтэйгөө адил сайхан, гэгээлэг зүйлийг амьдралд дагуулж ирдэг гэж байсан.

Тиймээс дан хөөрөг ч гэлтгүй гаанс, хөөрөгний тээглүүрийг хашаар хийсэн байх нь олонтой. Сүүлийн үед хаш хөөргийг ихээр хийдэг болжээ. Тэгэхдээ бүр оросоос оруулж ирдэг байсан юм байна. Шинэ цагийн хаш хөөрөг санасан хэмжээнд хүрч үнэлэгддэггүй. Хуучин хөөргийг шинээс нь амны хэлбэр, ёроол суурийн хийц зэргээр нь ялгаж болно. Шинэ цагийн хөөрөг нь гаднаасаа өөлөх аргагүй сайн ч дотор нь хийсэн тамхи ханандаа үлдэх нь элбэг байдаг. Энэ нь хортонтой болоод тэр аж. Харин хуучных нь гаднахтайгаа адил гөлгөр дотортой байдаг учир яах аргагүй үнэтэй бүтээл болж чадсан гэдэг юм билээ.

Шүрэн хөөрөг
Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голцуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Хуучны хийц бүхий шүрэн хөөргийг эртний эдлэлийн дэлгүүрт 10 орчим сая төгрөгөөр зарж байсан. Богд хааны хэрэглэж байсан гэх шүрэн хөөрөг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлд байдаг гэж дуулсан. Үүгээр ч зогсохгүй хэд хэдэн шүрэн хөөрөг байдаг юм билээ. Эрхэм гишүүнд Далайчойнхор вангийн хэрэглэж байсан шүрэн тоногтой эмээл байдаг. Тэрээр шүрэн эдлэлийг эдэд тооцож түүцийг цуглуулан нэг ёсондоо кайф авдаг хүн аж. Үнэтэй ховор аливаа чулуу нь хүн биед бәйнга сайнаар нөлөөлж эрүүлжих үйлчилгээ үзүүлж байдаг аж. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна.

Чүчигноров хөөрөг
Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг гэнэ. Хүний биед үүссэн элдэв яр шархыг энэ чүнчигноровоор эдгээдэг гэж ярилаа. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол ч гарч байжээ. Энэ эмчлэгдэхгүй өвчинг жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчлэж болдог юм байна. Энэ бүгд нь хий хоосон яриа мэт санагдах боловч одоо болтол эл өвчнийг энэ л аргаар эмчилдэг гэнэ лээ. Архангай аймгийн Хайрхан сумын баян Пүрэвдорж гэдэг хүний чүнчигноров хөөрөг хүү Данзанравжаад нь байдаг. Тэднийд одоо ч өвчнөө эдгээх гэсэн хүмүүс хөөргийг нь гуйж очдог хэвээр. Хэрэв хөөргийг нь унагааж, гэмтээвэл 10 сая төгрөг өгнө гэж хэлээд явсан хүн байдаг гэнэ лээ. Тэгэхээр хөөрөг зах зээлээ дагаад өөрөө үнэтэй болж байна.

Шил мэт сүүжин хөөрөг
Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор нь тунгалаг сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон янзаар ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьдаг хүмүүс ихэвчлэн нүдээ хөөргөөрөө арчиж байгаа харагддаг. Энэ нь нүдний харааг сайжруулдаг болоод тэр аж. Үнийн хувьд чамгүй үнэтэй.

Гартааман хөөрөгтнийг иргэд андахгүй
Энә хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг юм байна. Сааөвчний улмаас нүүрам, нь муруйсан хүмүүс гартаам хөөргөөр зөөлөн үрсээр эдгэдэг юм байна. Тиймээс хэн хэн гартааман хөөрөг хэрэглэдэг болохыг иргэд андахгүй мэддэг гэж байсан.

Мана хөөрөг
Харин мана чулууны хувьд олдоц ихтэй, элбэг байдаг учраас энә чулуугаар хийсэн хөөрөг элбэг байдаг аж. Мана дотроо 20 гаруй төрөл байдаг. Тэр дотроо усан, халтар, ногоон , замагт мөн өөр янз бүрийн чулууны элементүүд орсноос нь шалтгаалан гартаам мана гэдэг ч юм уу нэрийдэх болж. Харин манаар хийсэн хөөрөг нэг их үнэтэйд тооцогддоггүй.

Үнэт чулууны ангилал
Гоёл чимэглэлийн үнэт чулууг янз бүрийн шинж чанараар нь ангилдаг. Yүнд: хатуулаг шинж чанар, тунгалаг байдал, байгалийн тархац, зах зээлийн үнэ гэх мэт. Сүүлийн хоёр зуун жилд олон орны чулуу судлаачид гоёл чимэглэлийн чулууг нилээн олон удаа янз бүрээр ангилж байсан бөгөөд энэ ангилал нь шинэ орд нээх болон зах зээлийн эрэлт хэрэгцээний чиглэлийг даган өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн. Зарим чулууг үнэт чулууны, заримдаа хагас үнэт чулууны ангилалд байрлуулдаг байв. «Үнэт чулуу», «Өнгөт чулуу» гэх мэтийн хэллэгллүүдийг ч эрдэмтэд өөр өөрийнхөөрөө тайлбарлах нь бий.

Монгол улсын Засгын газрын 1997 оны 245 дугаар тогтоолоор үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, ангиллыг багтаажээ. Эрдэнийн чулууг үнэт, хагас үнэт, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний чулуу гэж дөрөв ангилжээ.

1. Үнэт чулуу:
1 .Доржпалам /алмаз/
2.Бадмаараг
3.Индраанил
4.Маргад
5 .Сувд

2. Хагас үнэт чулуу
1. Хувилгаан эрдэнэ
2. Улбар шар, ногоон, нил ягаан сапфир
3. Эрдэнийн гэрэлт чимэд
4. Эрдэнийн жадеит
5. Демантойд
6. Щпинель
7 Эрдэнийн опал
8. Усан биндэръяа
9. Молор
10. Родонит
11. Халтмар
12. Хризолит /перидот/
13. Циркон
14. Биндэрьяа
15. Кунцит 1 б. Оюу
17. Нил эрдэнэ
18. Пироп/анар-цэнт/
19. Альмандин/анар/
20. Саранчулуу
21. Хризопраз
22. Шаргал болор
23. Ягаан болор

3. Гоёл чимэглэлийн чулуу
1.Номин
2. Жадеит
3. Хаш
4. Ногоолин
5. Хув
6. Шүp
7. Усан болор
8. Утаат болор
9. Чароит
10. Мана, гартаам, чунчигноров
11. Амазонит
12. Үурийн туяа
13. Гематит
14. Обсидиан
15. Ундрам

4. Өнгөлгөөний чулуу
1. Хас
2. Боржин
3. Чулуужсан мод
4. Гантиг
5. Лиственит
6. Галтуулын шил
7. Жонш
8. Баргилт

No comments:

Post a Comment

сомментарии